2016-11-16,20:19

Оньсого

Жил улирлын тухай оньсого:  cc566cea9fb9cc42big
1. 
Аав нь амгалан тайван
    Ээж нь цэнгэл сайхан
    Хүүхэн нь гунхал сайхан
    Хүү нь ширүүн хар  /жилийн дөрвөн улирал/
2. 
Өег цатгалан аав
    Хатуу хахир ээж  /зун, хавар/
3. Агар зандан мод
    Арван хоёр мөчиртэй
    Мөчир бүр нь гучин навчтай
    Навчны дээд тал нь шар
    Доод тал нь хар  /жил,сар, өдөр, шөнө/
Байгаль үзэгдлийн тухай оньсого: 1479300096
1. 
Хөлгүй байж явдаг
    Нүдгүй байж уйлдаг  /үүл/
2. Цэнхэр цэнхэр пансан хөшиг
    Цэвэр тунгалаг сэрүүн хөшиг
    Хангай дэлхийг чимдэг хөшиг
    Халуун наранд сөхөгддөг хөшиг  /манан/
3. Ширээт ламын дамар
    Шилэн сүмдээ догшин
    Далай ламын дамар
    Давхар сүмдээ догшин  /тэнгэр дуугарах/
Гол усны тухай оньсого:              gol
1. Морь биш байтлаа гүйнэ
    Могой биш байтлаа атирна  /гол, ус/
2. Өмнөө байгааг хамж дайрна
    Өндөр товгороос халирч тойрно
    Зунжингаа шогшин жирийнэ
    Өвөлжингөө зогсон толийно  /гол мөрөн/
3. Хэлгүй байтлаа үглэдэг
    Хөлгүй байтлаа гүйдэг   /гол/
Ургамал модны тухай оньсого: 1479300838
1. 
Тэсгэм өвөл
    Нүцгэн мөртөө
    Дэлгэр зун
    Дээлээ нөмөрнө   /мод/
2. Алтан наранд ивээгдэж
    Агаарын хийгээр тэтгэгдэж
    Хөх усыг хөлөөрөө ууж
    Хөрст дэлхийг бүрхэнэ   /ургамал/
3. Газраас гарсан ганиухайн
    Ганган эрээн тоорцог
    Алтан саа өнгөтэй
    Агар зандангийн үнэртэй   /цэцэг/
Амьтны тухай оньсого:            slide_3
1. Илжиг шиг чихтэй
    Нохой шиг савартай
    Ямаа шиг дэвхрэмтгий  /чандага/
2. Шавар гэрийн орой дээр
    Шалсай балин шовойно   /тарвага/
3. Монгол газрын молтогчин
    Модон дээгүүр дүүлэгчин   /хэрэм/
бичсэн: Zaya_blog төрөл: Мэдээ мэдээлэл | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2752

Сэтгэгдэл:

тэр юу вэ
Бичсэн: Зочин хэзээ: 14:29, 2023-01-09 | Холбоос | |
Навтгар эмгэн Наян хумстай
Бичсэн: Зочин хэзээ: 11:19, 2021-03-04 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)